Ворлд Врэслинг Энтэртэйнмэнт Инк. (англ. World Wrestling Entertainment Inc.) буюу WWE нь телевиз, интернэт, шоу тоглолтуудад төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг нэгдсэн мэдээллийн хэрэгсэл, мөн голчлон мэргэжлийн бөхийн чиглэлээр шоу зохион байгуулдаг. спорт цэнгээний компани юм. Ашгийн ихэнхийг кино, хөгжим, бүтээгдэхүүний лиценз, худалдаанаас олно. Хамгийн том хувьцаа эзэмшигч, ерөнхий бөгөөд гүйцэтгэх захирал нь Винс Макмахон. Тэрээр эхнэр, охидын хамт тус компанийн нийт ашгийн 70 орчим %, санал өгөх эрхийн 96 орчим %-г эзэмшдэг.