Английн Премьер Лиг /цаашид Премьер лиг гэх/ (англ. Premier league) нь Англи улсад хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохион байгуулагддаг өндөр зэрэглэлийн лигийн тэмцээн юм. Английн хөлбөмбөгийн клубүүд лигийн тогтолцоогоор тоглодог бөгөөд дээд лиг нь юм. 20 клуб амжилтаасаа шалтгаалан дэвшин орж ирэх болон доод лиг рүү улирах шатлалаар хувьсч байдаг. Премьер лиг улирлын найдугаар сараас он дамнан тавдугаар сар хүртэл үргэлжлэхдээ баг тус бүр 38 тоглолт хийх ба нийт 380 тоглолт болно. Ихэнхи тоглолтууд Бямба, Ням гарагуудад явагддаг. Английн санхүүгийн зах зээлийн томоохон байр суурийг эзлэгч Barclays Bank лигийг ивээн тэтгэдэг бөгөөд лигийг Barclays Premier League гэж дуудах нь ч бий.

1888 онд үүсгэн байгуулагдсан Английн Хөлбөмгийн лигийн нэг хэгэг Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивизийг 1992 оны хоёрдугаар сарын 20-нд Премьер лиг нэршилтэй болгон тоглолтын дүрэмд ч өөрчлөлт оруулсан албан ёсны байгуулагдсан өдрийг дээрх хугацаагаар тооцдог. Дэлхийн хамгийн их мөнгөний эргэлт явагдаж байдаг энэ лиг нь 2007-08 оны улиралд л гэхэд 1.93 тэрбум фунтын (3.15 тэрбум долларын) орлого орсон баримт байдаг ажээ. Европын лигүүдийн эхэнд бүхий л үзүүлэлтээрээ сүүлийн таван жил явж байгаа бөгөөд Испаний Ла Лиг болон Италийн Сериа А лиг дараа нь жагсдаг билээ.

Нийтдээ 44 клуб Премьер лигт өрсөлдөж байсан ч өдгөөг хүртэл Арсенал (3 ), Блэкберн Роверс (1), Челси (3), Манчестер Юнайтед (12)Манчестер Сити(2) гэсэн дөрвөн клуб л түрүүлсэн түүхтэй. Сүүлд 2013-2014 улиралд Манчестер Сити баг түрүүлсэн.

БайрБагТоХоТэХдХгАгГзОн
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000
100000000