One Championship нь Сингапурт төвтэй холимог тулааны холбоо юм. Анх ESPN Star Sports – ийн захирал асан Виктор Цуй, бизнесмен Чатри Ситёодтонг нар 2011 оны 7 дугаар сарын 14 – нд тус холбоог үүсгэн байгуулж байжээ. One Championship нь Азийн хамгийн олон үзэгчтэй тулааны контент бөгөөд 128 оронд 1 тэр бум гаруй хүн хүлээн авч үзэж байгаа гэсэн судалгаа байдаг.

2017 оны 7 дугаар сарын 21 – ний байдлаар тус холбоо 100 сая орчим долларын үнэлгээтэй байна. Азидаа төдийгүй дэлхийн хамгийн олон үзэгчтэй тулааны контент болж чадсан One Championship – т Эдуард Фолаяанг, Бибиано Фэрнандес, Бэн Аскрен, Рожер Грэси, Брэндон Вэра, Жадамба Нарантунгалаг, Шиниа Аоки, Жэнс Пулвер нарын шилдэг тулаанчид тулалддаг.

Хамгийн анхны тулаан 2011 оны 9 дүгээр сарын 3 – ны өдөр Сингапурын танхим доторх цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байсан. Түүнээс хойш Жакарта, Манила, Куала Лампур, Дубай, Тайвань, Фном Пэн, Бээжин, Гуаньжу, Яангон, Чанша, Хэфэй, Макао, Бангкок зэрэг хотуудад 40 гаруй тулааныг амжилттай зохион байгуулаад байна.

One Championship холбоо Fox Sports Asia телевизтэй 10 жилийн гэрээ үзэглэсэн.