Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу НБА (англ. National Basketball Association) нь эрэгтэй сагсан бөмбөгийн лигүүд дунд хамгийн нэр хүнд бүхий, Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг юм. 30 багтай, 29 баг нь Америк, 1 нэг нь Канадад харьяалагддаг. НБА нь Хойд Америкийн хамгийн том 4 мэргэжлийн спортын лигийн нэг юм. НБА-гийн тоглогчид нь нэг тоглогчид оногдох жилийн орлогоороо дэлхийн мэрэгжлийн тамирчдын дунд дээгүүр ордог.

Лиг 1946 оны 6 сарын 6-нд Нью-Йорк хотод Америкийн Сагсан бөмбөгийн Холбоо (англ. Basketball Association of America, АБА) нэртэйгээр байгуулагдсан. 1949 онд байгуулагдсан Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо (англ. National Basketball Association, НБA) нь АБА-гийн гол өрсөлдөгч байсан. Багийн оффисууд тус тусдаа байдаг бөгөөд холбооны төв оффис нь Нью-Йорк хотын тавдугаар гудамжны 645, Олимпик Тауэрт байрладаг. НБА Энтертайнмент болон НБА ТВгийн студи нь Нью-Жерси мужийн Секаукус байрладаг.