Жүдо буюу Жудо бөх (柔道) нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог.

Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийлцэн өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог.

“Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтанд хүрэх” (柔よく剛を制す) гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг.

Үндсэн ухагдахуун консепц нь:

  • Би, чи, бүгдээрээ сайн сайхан – “Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье”
  • Бүх чадлаа сайн сайхны төлөө – “Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе” юм.

Дан ганц ялалтанд хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.