Теннис (Одон бөмбөг, Торон бөмбөг) нь хоёр тоглогчийн хооронд (ганцаарчилсан төрөл), эсвэл хоёр тоглогчоос бүрдсэн хоёр багийн хооронд (хосын төрөл) тоглогддог спорт юм. Тамирчид нь цохиур буюу ракетаар резинээр хийгдсэн эсгий бүрээстэй хөндий бөмбөгийг тор давуулан эсрэг талынхаа талбай руу цохино.

Орчин үеийн теннисний спорт нь 18-р зууны төгсгөл үеэр Их Британид үүсчээ. Үүссэн цагаасаа англи хэл ярьдаг нийгмийн дээд давхаргын хүн амын дунд тархаж, хожим нь дэлхий даяар тархжээ. Теннис нь олимпийн спорт бөгөөд цохиур барих чадвартай хүн бүр (түрдэг сандалтай хүмүүс хүртэл) тоглох боломжтой.

Теннисний дүрэм нь 1890-ээд оноос хойш бараг өөрчлөгдөөгүй иржээ. Өөрчлөгдсөн зүйл гэвэл 1908-с 1960 он хүртэл давуулах тоглогч нэг хөлөө байнга газарт хүргэсэн байх ёстой байв; 1970-аад оноос хайнцсаны дараах шийдвэрлэх тоглолт явагдах болсон. Илүү орчин үеийн мэргэжлийн теннист бөмбөг талбайгаас гарсан эсэх, давуулсан бөмбөг орсон эсэхийг электроникийн технологийг ашиглан шалгадаг болов.

Теннисийг олон сая хүмүүс сонирхогчийн байдлаар тоглодог бөгөөд дэлхий даяар тарсан үзэгчдийн спорт юм. Ялангуяа “Их дуулгын” дөрвөн тэмцээн нь хамгийн үзэгч олонтой: Австралийн нээлттэй тэмцээн (хатуу талбай), Францын нээлттэй тэмцээн (улаан шороон талбай), Уимблдон (зүлгэн талбай), Америкийн нээлттэй тэмцээн (мөн хатуу талбай).