“ЭС ПИ ЭС ЭЙЧ ДИ” ХХК ТАНИЛЦУУЛГА

“SPS” спортын төрөлжсөн телевиз нь 2013 оны 07 сарын 01-ний өдөр “ДЭЛХИЙН СПОРТЫГ ТАНАЙ ГЭРТ” уриатайгаар байгуулагдсан. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA, Английн Премьер лиг, Европын Аваргуудийн лиг гэх мэт Монголд хамгийн олон үзэгчтэй сагсан бөмбөг, хөлбөмбөгийн шууд тоглолтууд, One FC, Жудо  WWE зэрэг бүх төрлийн спортын уралдаан тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр HD форматаар дамжуулдаг.

ҮНДСЭН 5 СУВГИЙН ТАЛААР:

SPS Хөлбөмбөг: Үндсэн суваг бөгөөд энд шууд дамжуулалт, шинэ нэвтрүүлэг зонхилно. Спортын төрлийн хувьд гэвэл Английн премьер лиг, Европийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лиг, Европа лиг зэрэг дэлхийн шилдэг хөлбөмбөгийн лигүүдийг шууд дамжуулан үзүүлдэг.

NBA болон WNBA- ийн тоглолтуудыг шууд дамжуулахаас гадна дараах дотоод контентыг бэлтгэн хүргэнэ. NBA gametime, The Buzzer, Overtime, Tөмөрөөгийн шоу, NBA action, Баримтат кино, 30 баг 30 өдөр,  Эргэн дурсахуй

Ганцаарчилсан спортын суваг. UFC тулааны спорт, мэргэжлийн бокс, хөнгөн атлетик, усанд сэлэлт, гольф, теннис, бадминтон, триатлон, морин спорт, гимнастик, ширээний теннис зэрэг спортын төрлүүдийг үзүүлнэ. Мөн Английн премьер лиг, Европийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тухайн цаг мөчид зэрэгцэн болж буй тоглолтоос шууд гаргана, бусад нэвтрүүлгийг давталтаар үзүүлнэ.

Багийн спортын суваг. Волейбол, сагсан бөмбөг, регби, хоккей зэрэг спорт тоглоомын төрлүүдийг үзүүлнэ. Мөн Английн премьер лиг, Европийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тухайн цаг мөчид зэрэгцэн болж буй тоглолтоос шууд гаргана, бусад нэвтрүүлгийг давталтаар үзүүлнэ.

Багийн спортын суваг. Волейбол, сагсан бөмбөг, регби, хоккей зэрэг спорт тоглоомын төрлүүдийг үзүүлнэ. Мөн Английн премьер лиг, Европийн хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тухайн цаг мөчид зэрэгцэн болж буй тоглолтоос шууд гаргана, бусад нэвтрүүлгийг давталтаар үзүүлнэ.