WBC – ийн хүнд жингийн аварга Дэонтэй Вайлдер болон Тайсон Фури нарын тулааны идэвхжүүлэх үйл ажиллагаа ирэх Даваа гарагт Лондон хотод эхлэхээр болжээ. Тулаан болох огноо, байршил одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд АНУ – ын баруун эрэг хамгийн тохиромжтой байршилд тооцогдож байгаа талаар зохион байгуулагчид мэдээлсэн байна.
Америк боксчин Вайлдер, Британийн тамирчин Фури нар өнгөрсөн найм дугаар сард тулалдахыг зөвшөөрсөн бөгөөд ирэх 11, 12 дугаар сарын аль нэгэнд нь тулааныг зохион байгуулах юм. Тэмцээний гол зохион байгуулагч Фрэнк Варрен “Энэ тулаан болно. Энэ бол нэгэнт шийдэгдсэн зүйл. Ирэх Даваа гарагт хэвлэлийн бага хурал болно. Вайлдер тэр үеэр энэ хотод байна. Лондон хотоос эхлээд Нью Йорк, Лос Анжелес хотыг зорих хуваарьтай байгаа” гэж хэлжээ.