Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөө өглөө 11:00 цагт нээлтээ хийлээ. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэлснээр нээлтийн ёслол албан ёсоор эхэлсэн юм. Монгол улсын түүх соёлыг илэрхийлсэн урлагийн тоглолт явагдаж өнгөрсний дараа 13:00 цагт Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.
Өнөө жилийн үндэсний их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга О.Балжинням, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй 512 хүчит бөх зодоглолоо. Энэ жилийн наадмыг SPS Үндэс суваг 10 камер, дрон, тросон камер ашиглан 1921 оноос хойшхи статистик мэдээллийн нэгдсэн сан дээр түшиглэн, Английн Премьер лигт ашигладаг график дүрслэлийг ашиглан цоо шинэ форматаар шууд дамжуулан хүргэж байна. Та SPS Үндэс сувагийг Юнивишн 612, Скаймедиа 612, Ддиш 600, Нэйшнл Ка ТВ 54 дүгээр сувгаар тус тус хүлээн авч үзээрэй.